Нүүр хуудас Эдийн засаг Багануурын дэд станцын төслийн концессийн гэрээг шинээр байгуулна

Багануурын дэд станцын төслийн концессийн гэрээг шинээр байгуулна

462
0

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан дэд станцын төслийн концессын гэрээг шинээр байгуулж, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг өнгөрөгч оны нэгдүгээр сард зарлан тус оныхоо гуравдугаар сард төслийн саналын материал хүлээн авсан хэдий ч шаардлага хангах компани шалгараагүй тул шалгаруулалтыг хүчингүй болгоод байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here