Нүүр хуудас Эдийн засаг БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулахаар болжээ

БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулахаар болжээ

146
0

Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй банк юм.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байх ажээ.

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай болж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here