Нүүр хуудас Эдийн засаг Буян-Ухаа спортын ордонд “MONGOLIA MINING 2019” үзэсгэлэн нээгдэнэ

Буян-Ухаа спортын ордонд “MONGOLIA MINING 2019” үзэсгэлэн нээгдэнэ

63
0
mongolia-mining-2019
Буян-Ухаа спортын ордонд “MONGOLIA MINING 2019” үзэсгэлэн нээгдэнэ

“Mongolia Mining 2019” буюу Олон улсын уул уурхайн 9 дэх удаагийн үзэсгэлэн 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болно.

Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар болно.

Гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаар илтгэл тавина. Оюутолгой ХХК, Эрдэнэт УҮГ худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийнэ.

Хариуцлагатай уул уурхайг дэмжих уриан дор зохион байгуулах энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг сурталчилна.

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here