2017 оны эхний дөрвөн сард Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. 2016 онд манай улс аялал жуулчлалын салбараас 312 сая ам.доллар олсон байна. Энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирэх аж. Дөрвөн улиралтай Монгол орны хувьд аялал жуулчлалын улирал тавдугаар сараас эхэлдэг бөгөөд аялагчид Монгол үндэсний их баяр наадмыг илүү ихээр сонирхдог байна. Одоогийн байдлаар манай улсад бүртгэлтэй 274 жуулчлалын компани, 438 жуулны бааз, 400 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Салбарынхан энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирнэ гэж тооцоолж байна.