Нүүр хуудас Эдийн засаг Голомт банкны Үндэсний мөнгөн хуримтлалын тооцоолол.

Голомт банкны Үндэсний мөнгөн хуримтлалын тооцоолол.

836
0

Хөгжингүй орны иргэд тэтгэвэртээ суусныхаа дараа дэлхийгээр аялж, амралт сувиллаар асруулж, хүссэн бүхнээ хийх санхүүгийн эрх чөлөөнд нэгэнт хүрсэн байдаг бол манай хөгшчүүд аяга цайны сүүгээ хэмнэж, үр хүүхдийнхээ гарыг харж амьдардаг нь нууц биш юм.

Танд тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болох боломжтойг нотлох тооцооллыг хүргэе. Хэрвээ та 25 настай бол яг одоо сар бүр 100,000 төгрөг хуримтлуулаад байвал 60 нас хүрэхдээ 1 тэрбум 172 сая төгрөгийн хуримтлалтай болно.

Харин 30 настай бол 578 сая төгрөгийн хуримтлалыг хэдийн үүсгэсэн байх нь ээ. Мэдээж эрт эхлэх тусам хуримтлалын дүн тань өсөж, нас нэмэх хирээр буян арвижих юм. Өндөр насыг зооглохдоо үр хүүхэддээ чирэгдэл учруулахгүйгээр сайн сайхан амьдрах боломж бидэнд байна.

Арай бага дүнгээр буюу сард ердөө 20,000 мянган төгрөг хуримтлуулж хэвшвэл  урт хугацаанд ямар үр дүн гарах бол? Доорх график танд дэлгэрэнгүй хариултыг өгөх болно. Жишээ: Голомт банкны Үндэсний хуримтлалын хөтөлбөрийн тооцооллоор хийсэн.

Тэгэхээр  сар бүр 20,000 төгрөгийг 30 жилийн хугацаанд хуримтлуулбал 115,937,836 төгрөг, 35 жилийн хугацаанд бол 234,990,457 төгрөгийн хуримтлалтай болох боломжтойг дээрх график харуулж байна.

Тэгвэл таны орлого өсөхийн хирээр сар бүр хуримтлуулах дүнгээ төлөвлөгөөтэйгээр өсгөснөөр таны ирээдүйн хуримтлал хэрхэн нэмэгдэхийг тооцож үзье.

Нэг үгээр хэлбэл та 60 эсвэл 65 насандаа тэтгэвэрт гарахдаа 1 ТЭРБУМ төгрөгийн хуримтлал үүсгэх зорилго тавьсан бол түүндээ хүрэх хэд хэдэн хувилбар байгааг доорх графикуудаас харах боломжтой.

Тооцооллыг илүү хялбар болгох үүднээс дээрх графикуудыг задалж 10, 15, 20, 30 жилийн хугацаанд сар бүр 20,000 50,000 100,000 200,000 500,000 төгрөгийн хуримтлал хийснээр гарах нийт үр дүнг таны хадгалах мөнгөний хэмжээ болон банкнаас өгөх хүүний хэмжээтэй харьцуулж харууллаа.

Та гэнэт их мөнгөтэй болохоороо л хуримтлал үүсгэнэ дээ гэж боддог бол энэ нь  маш том эндүүрэл юм. Харин ч багаар эхэлж тууштай, төлөвлөгөөтэйгээр хуримтлуулснаар урт хугацаанд ямар их өгөөжөө өгөхийг дээрх тооцооллууд нотолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here