Нүүр хуудас Эдийн засаг Гурвалжингийн гүүрний дэргэдэх “44-ийн”захад цементийн үнэ харьцангүй хямд зарагддаг.

Гурвалжингийн гүүрний дэргэдэх “44-ийн”захад цементийн үнэ харьцангүй хямд зарагддаг.

777
0

Улсын баяр наадмын өмнө огцом өссөн цементийн үнэ буурчээ. “100 айл”-ын худалдааны төвүүдэд барилгын салбарт хамгийн их хэрэглэгддэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ын савлагаатай нь 11-12 мянган төгрөг, тонноор нь авбал 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид хэлж байлаа. Наадмын өмнө савласан тонн цемент 220-240 мянган төгрөгт хүрч байсан.

Цементийн үнэ ингэж өссөн шалтгааныг худалдаачид тайлбарлахдаа “Барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлж эрэлт нэмэгдсэн” хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн цахилгааны хязгаарлалтын улмаас  Хөтөлийн “Цемент-Шохой” компанийн үйлдвэрлэл 2-3 хоног саатсан нь цементийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Харин Гурвалжингийн гүүрний дэргэд байрлах “44-ийн” зах дээр цементийн үнэ харьцангүй хямдаар зарагддаг юм байна. Тус захад дотоодын үйлдвэрүүдийн цемент 50 килограмм нь 9000 төгрөгийн үнэтэй. Савласан тонн цементийнг 180 мянган төгрөгөөр борлуулж байна. Савлаагүй цемент нэг тонн нь 175 мянган төгрөг.

“Монцемент” компани 42.5 маркийн 50 килограммийн савлагаатай цементээ 8100, тонныг нь 162, задгай нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Хөтөлийн “Цемент-Шохой” компани 50 кг-ын савлагаатай цемент 7865, тонныг нь 157.300, задгай нь 145.200 төгрөгийн үнэтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here