Нүүр хуудас Эдийн засаг Дарханд малын галзуу өвчны тохиолдол илэрчээ!

Дарханд малын галзуу өвчны тохиолдол илэрчээ!

275
0
maliin-galzuu-owchin
Дарханд малын галзуу өвчны тохиолдол илэрчээ!
~Дарханд малын галзуу өвчны тохиолдол илэрчээ!~

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н хоёр үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилсөн байна.

Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч, наймдугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.

ХХАА-н яамны Сайдын зааврын дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох талаар Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гаргасан юм. Захирамжийн хүрээнд Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгал хийсэн талаар мэдээлэв. Тэрээр малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулжээ.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67 ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна.

Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here