Зүүн Европын тэргүүлэх криптовалют арилжааны газар болох “Exmo” нь Турк улсын санхүү эдийн засгийн нийслэл болсон Истанбул хотод оффис оо нээлээ.
Турк улсын крипто зах зээлийг маш чухал хэмээн үзэж байгаа тул шинэ оффисоо нээж байгаа хэрэг хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Тэр дундаа Зүүн Европын хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа крипто арилжааны газар Туркийг анхааралдаа аваад байна.
“Exmo” нь одоогийн байдлаар ОХУ, Украйн, Испани, Их Британи зэрэг улсуудад салбар оффис оо ажиллалуулдаг. “Exmo” крипто арилжааны газрын зүгээс өөрсдийн вебсайтыг Турк хэл дээр орчуулан гаргах ажлыг ч эхлүүлээд байна.
Шинэ салбар нээгдсэнээр дотоодын цаасан мөнгө буюу фиат дэвсгэртийг BTC (bitcoin core), ethereum (ETH), ripple (XRP), stellar (XLM) зэрэг томоохон криптонуудаар арилжих боломж бий болжээ.
Түүнчлэн “Exmo” нь Туркийн томоохон арилжааны банканд дансаа нээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэл тус компанийн вебсайт болон сошиал сувгуудаар цацагдсан байна.