~Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 4 хувиар нэмэгдлээ~
Монголбанк 7 дугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
2018 оны 7 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байлаа.