Нүүр хуудас Эдийн засаг Монголын банкуудаас хамгийн эрсдэл багатай банкаар Төрийн банкыг сонгожээ.

Монголын банкуудаас хамгийн эрсдэл багатай банкаар Төрийн банкыг сонгожээ.

157
0

“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нар гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгох бөгөөд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг урт хугацаатай, батлан даалттай, хөнгөлттэй зээлээр дэмжинэ. Азийн Хөгжлийн Банк санхүүжүүлж байгаа тус төслийн үр дүнд ойролцоогоор 830,0 тэрбум төгрөгийн батлан даалттай зээл олгогдож, 13,200 ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчид, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх юм. “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь”  төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэн уул уурхайн бус салбарын ажил эрхлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаны хүмүүс онцоллоо.

Зээлийн батлан даалтын сангаас Монголын банкуудаас хамгийн эрсдэл багатай банкыг сонгож уг төслөө хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here