Нүүр хуудас Эдийн засаг “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ

171
0

Өнгөрсөн онд “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг ОХУ-ын Новосибирск хотноо зохион байгуулсан билээ. Тус арга хэмжээнд Монголын талаас чухал ач холбогдол өгч УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, урлагийн мастерууд, шилдэг тамирчид, чөлөөт бүтээлчид бүхий нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон юм.

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016” чуулга уулзалтаас гарсан саналуудыг цаашид хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ээлжит чуулга уулзалтыг 2017 оны аравдугаар сарын 2-4-нд Улаанбаатарт зохион байгуулахаар боллоо. “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн, орон нутаг болон хилийн бүсийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэр болон барилгын салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, семинар хийх юм. Мөн хоёр улсын хамтарсан спортын болон соёлын арга хэмжээ тус тус зохион байгуулагдана. Чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Засгийн газрын төлөөлөл, мөн бүс нутгийн удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны анхны бизнес форумыг энэхүү эдийн засгийн чуулга уулзалын үеэр зохион байгуулах аж. Чуулга уулзалтыг зохион байгуулах нь Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг баяжуулан цар хүрээг тэлж, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here