Нүүр хуудас Эдийн засаг Нийслэлийн Засаг дарга Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин...

Нийслэлийн Засаг дарга Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа

46
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоож өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт болон боловсролын салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа дурдав.

Цаашид талууд нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын зүгээс МУИС-ийн Түүхийн ухааны доктор зэрэгтэй, Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах болсондоо таатай байгааг онцлов.

Мөн Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here