Нүүр хуудас Эдийн засаг НИТХ-ын хороод 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

НИТХ-ын хороод 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

148
0
НИТХ
НИТХ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын 5 дугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ.

Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Өргөдлийн хорооны хамтарсан хурлаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Маргааш Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here