Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр Монгол Улс дахь НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБХХ-ийн эдийн засагч, ахлах зөвлөх Дегол Хайлу, Байгаль орчны бодлогын зөвлөх Тим Скотт болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр АХБ-ны санхүүжилтээр болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар товч дурдаад, хамтран ажиллаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм.
Хоёр тал Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга замыг боловсруулах асуудлаар санал солилцлоо.