Хүн бүр өөр өөр нөхцөл байдалд амьдарч, шийдвэрлэх асуудлуудаар дүүрэн байдаг.
Тэгвэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх чухал зарчмууд байдаг. Эдгээр дүрмүүд танд амжилтыг амлахгүй ч, таныг зөв чиглэлд чинь оруулах зөвлөгөө хүргэе.
Мэдээж өр бол тийм сайн зүйл биш л дээ. Гэхдээ зарим үед танаас заавал зээл авахыг шаарддаг. Жишээ нь байшин худалдаж авах. Мэргэжилтнүүд сарын зарлага тань таны орлогын 36 хувиас илүү гарч болохгүй гэж үздэг. Та хэрвээ энэ тоог багасгаж чадах юм бол бүр сайн гэсэн үг.
Та сарынхаа өрийн нийт хэмжээг орлогынхоо нийт хэмжээтэй харьцуулах хэрэгтэй. Мөн бусад өрүүдээ орлогоосоо хассаар сарын байж болох зарлагынхаа хэмжээг гаргаж ирж болно. Өөр санхүүгийн чухал дүрэм бол тогтмол орлогоосоо хоёр, гурав дахин илүү үнээс илүү үнэтэй байшин худалдаж авахгүй байх юм.
Жишээ нь: хэрвээ та болон таны гэр бүлийн хүн жилд 10,000,000 төгрөг олдог бол 25,000,000-30,000,000 төгрөгөөс илүү үнэтэй байшин худалдаж авж болохгүй гэсэн үг.
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хадгалах дүрэм бол та орлогынхоо дор хаяж 10 хувийг нь хадгалж байх явдал юм. Энэ нь та тэтгэвэрт гараад хэрэглэх нэмэлт мөнгөө хадгалж буй гэдгийг санаж яваарай. Энэ 10 хувийн хадгалсан мөнгө тань ямар нэг төлөвлөгдөөгүй зардал болон коллежийн зардал, бусад зарлагуудад хэрэглэгдэх юм.
Хэрвээ та тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх мөнгө хадгалах гэж буй ба танай компани танд тэтгэврийн хадгаламжийг санал болгох юм бол түүнийг хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол үнэгүй мөнгө юм.
Энэ программ нь таны нийт цалингийн 3-5 хувь байх ба гэхдээ ингээд таны тэтгэврийн хадгаламж зогсож болохгүй. Залуу хүмүүсийн хувьд мөнгө хадгалах цаг их боловч 10 хувиас бууж болохгүй юм. Хэрвээ тэтгэвэрт удахгүй гарах гэж буй бол 20-30 хувь ч байж болно.
Яаралтай мөнгөний сан бол гэнэт гарч ирсэн зардал, алдагдлыг нөхөх, төлөх зориулалттай байдаг. Мэргэжилтнүүд гэр бүлүүдийг 3-6 сарынхаа зарлагатай тэнцэх хэмжээний мөнгийг хадгалвал сайн гэж үздэг. Таны сарын орлого 2,500,000 төгрөг бол 7,500,000-15,000,000 төгрөгийн хооронд яаралтай сангаа бүрдүүлнэ гэсэн үг юм.
Та тэтгэвэрт гарсны дараа тэтгэвэрт гарахаасаа өмнөх авч байсан мөнгөнөөсөө 75-80 хувийг нь авч байх ёстой. Жишээ нь жилд 8,000,000 төгрөг олдог байсан бол тэтгэвэрт гарсныхаа дараа 6,000,000 төгрөгөөс илүү төлбөр авч байх ёстой гэсэн үг юм.
Нүүр хуудас Эдийн засаг Санхүүгийн асуудлыг шийдвэрлэх чухал дүрэм бол та орлогынхоо дор хаяж 10 хувийг...