Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Мөн мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох санал, зөвлөмжийг тусган Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлахаар тогтжээ.
Түүнчлэн даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамны хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг хуралдаанаар дэмжсэн байна.