Нүүр хуудас Эдийн засаг Тайланд: Криптовалютын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоно

Тайланд: Криптовалютын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоно

133
0
crypto
Криптовалютын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоно

Тайландын шадар сайд криптовалютын талаар илүү хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатай байгаа тухай мэдэгдэл хийв. Тайланд улс нь энэ оны эхээр криптовалютын хууль эрхзүйн зохицуулалтыг тодорхой хэмжээнд хийж өгсөн.

Тэгвэл шадар сайдын хэлж буйгаар уг хуулинд нэмэлт шинэ заалтуудыг оруулж өгөх хэрэгцээ шаардлага байгаа гэнэ. Ингэснээр хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй халдлага дайралтуудын шинэ тактикуудтай холбоотой заалтууд оруулах ажээ.

Тайландын шадар сайд Виссану нь Counter-Terrorism ба түүний санхүүжилт сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй чуулганы үеэр дээрхи мэдэгдлийг хийжээ. Түүний хэлж байгаагаар одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй аюулгүй байдлын протокол нь хангалтгүй байна.

Тайланд улс нь хууль эрхзүйн орчноо тодорхой болгох үе шатыг эхлүүлснээр банкнууд нь дижитал токен гаргах, крипто брокерын үйлчилгээ эрхлэх, криптотой холбоотой бизнес эрхлэх, охин компаниудаар дамжуулан криптовалютад хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here