Монголын эдийн засгийн чуулганы “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаан Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд өнөөдөр болж байна.
Салбар хуралдаанаар “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл” зэрэг үндсэн илтгэл тавигдлаа.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлээр агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулав.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан. “Байгалийн хий, хийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах, метан хийн хангамжийн үндсэн болон дэд сүлжээ, дэд бүтэц, инженерийн байгууламж барих, хий олборлох үйлдвэр байгуулах, шатах хийн шаардагдах нөөцийн судалгааны ажлыг эхлүүлэх тухай тус илтгэлд дугдагдсан.