Нүүр хуудас Эдийн засаг Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна

Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна

119
0

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулж байгаа татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлан буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.

Иймд татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж татвар төлөгчийн тооллого идэвхитэй хамрагдан хамтран ажиллахыг хүсч байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримт: Үүнд:

Аж ахуйн нэгж, байгууллага бол
Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
Удирдлагын иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Хувь хүн бол
Иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Төвлөрсөн зах, худалдаа,үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлахтатвар төлөгч бол
Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
Удирдлагын иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here