Нүүр хуудас Эдийн засаг Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа

Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа

289
0
alt.
Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны 2 дугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алтыг худалдаж авлаа.

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 5-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

2019 оны 2 дугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10% тай байв.

2019 оны 2 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байлаа.

эх сурвалж: Монголбанк

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here