Нүүр хуудас Эдийн засаг Хүн амын амьжиргааны доод түвшинг…

Хүн амын амьжиргааны доод түвшинг…

280
0
Хүн амын амьжиргааны доод түвшинг...
Хүн амын амьжиргааны доод түвшинг...
Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар нэмэгджээ.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг, ҮСХ-ны 2017 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.2-20.8 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here