Нүүр хуудас Эдийн засаг Хүүхдийн онцлог

Хүүхдийн онцлог

267
0

mom-and-toddler-playing-with-blocks Айлын ганц хүүхэд
Айлын ганц хүүхдүүд бусад хүүхдийг бодвол эцэг эхийн шаардлагад илүү мэдрэмтгий бөгөөд тэднийхээ итгэл найдварыг биелүүлэхийг хичээж байдаг. Мөн өөрсдийгөө насанд хүрэгсдийн шалгуураар бусад хүүхдүүдтэй харьцуулах чадвартай.
Хөндлөнгөөс харахад айлын ганц хүүхэд эрх танхи, хангалуун мэт байдаг боловч тэдний хувьд анхаарах асуудал багагүй байна. Жишээлбэл:
• Ганцаардах мэдрэмж харьцангуй ихтэй
• Хувиа хичээсэн үзэл төлөвших хандлагатай
• Хүүхэд эцэг эхийнхээ давуу хайрыг мэдрэх ба өөрийн эрх ашиг, сонирхлын төлөө хэн нэгнийг нөгөөгийнх нь эсрэг “ашиглах” тохиолдол их гардаг
• Эцэг эхийнхээ маргааныг илүү эмзэг хүлээн авч, үүнд өөрийгөө буруутгадаг
• Эцэг эхэд нь ямар нэг юм тохиолдвол цор ганцаараа үлдэнэ гэхээс их айдастай байдаг
• Бүх шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө үүрэх учир шийдвэр гаргах чадвар муутай болж өсдөг
• Харилцааны туршлага бага байдгаас үеийнхэнтэйгээ холбоо тогтоох чадвар муу
Айлын ганц хүүхэд нэг бол дуулгавартай нэг бол зөрүүд байх нь их бөгөөд амьдралд “дундаж”-ийг барьж явах нь ховор байдаг.
Айлын ууган хүүхэд
– Айлын ууган хүүхдэд ганц хүүхдийн шинж илрэх боловч гэр бүлд арай өөр байр суурь эзэлдэг. Гол төлөв үнэнч шударга, бүрэг ичимхий, харицлагатай, юманд их ноцтой ханддаг, мөн бухимдуу байна. Айлын ууган хүүхдийн зан төлвийг тодорхойлох нэг чухал зүйл бол айлын энхрий хүүхэд байж байгаад дүү төрснөөс эхлэн эцэг эхийн хайр, анхаарал халамж суларч эхэлдэг бөгөөд яваандаа бага дүү нараа асрах, гэртээ туслах гээд амьдралын хэв маяг илт өөрчлөгддөг явдал юм. Хүний анхаарлыг татахын тулд сахилгагүйтэх, үймүүлэх, уйлах зэрэг бүхий л аргаа хэрэглэнэ. “Сайн” хүүхэд байхыг хичээх бөгөөд магтаал, урамшуулал их шаардлагатай байдаг тул эцэг эх үүнд анхаарч байх хэрэгтэй. Сэтгэлзүйч эмч А. Адлерын тодорхойлсноор айлын том хүүхэд мэдрэлийн ядаргаанд орох магадлал илүү өндөр байдаг байна.
Айлын дунд хүүхэд
– Айлын дунд хүүхэд өөрийгөө байнга ах эгчтэйгээ харьцуулах бөгөөд өөрийн үнэлгээ их доогуур байдаг. Гол төлөв сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, атаархуу зантай байх бөгөөд ах, эгчийгээ дийлэх гэж байнга оролддог. Мөн ах эгчээсээ тэс өөр зантай байх нь элбэг. Ах нь дуулгавартай, томоотой бол дүү нь хөдөлгөөнтэй, ах нь зожиг зантай бол нийтэч гэх мэт. Түүнчлэн их бие даасан, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах чадвартай, арай илүү хөдөлгөөнтэй, шүүмжлэлд их эмзэг зантай байдаг.
Айлын бага хүүхэд
-Айлын багууд өөрийгөө хамгаалалтанд байгаа гэдгээ мэдэрч байдаг тул өөртөө итгэлтэй, өөрийн дураар, омголон зантай болох нь их. Ямар нэгэн зүйлд айдас болгоомж багатай байх бөгөөд энэ чанараараа ажил хэрэгтээ эрсдэлтэй алхам хийн, өндөр амжилтанд хүрэх магадлал их байдаг ч зарим зүйл дээр бусдын үгийг авах дургүй зангаасаа болон хэт өөрийнхөөрөө өрөөсгөл ханддаг.
Айлын бага хүүхэд гэртээ илүү давуу эрхтэй байх ба энэ чанараараа том болсон хойноо хэнд юу хийхийг зааварлагч болдог. Өөрсдөө ч хүссэн зүйлээ авах сонирхолтой. Хүмүүстэй их дотно нийтэч, тусархаг зантай байна.
Эмээ, өвөөгийн хүүхэд
– Эмээ өвөө, аав ээжтэйгээ цуг амьдардаг хүүхэд их эрх, гомдомтгой, бусдаар өмгөөлүүлэх байнгын сонирхолтой байдаг ба эмээ өвөөгөө өнгөрсний дараа ганцаардах, зан төрхийн өөрчлөлттэй болох хандлага их ажиглагддаг. Ийм хүүхдүүд хүмүүсийн хоорондын харилцааг сайн ойлгодог, ёс суртахуун сайтай байх нь элбэг.
Аав, ээжийн “амины” хүүхэд
-Гэр бүлийн дээрх онцлог бүхий хүүхэд өөрийгөө ихэд дээгүүр үнэлэх бөгөөд амьдралын орчин өөрчлөгдөхөд сэтгэлзүйн гүнзгий өөрчлөлтөнд орох тохиолдол байдаг.
– Ер нь хүүхдийг 12 наснаас эхлэн өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, мэргэжлээ зөв сонгох, гадны муу нөлөөнд авталгүй бие даан шийдвэр гаргах, хийх ажлаа төлөвлөж сурах зэрэг сэтгэлзүйн боловсрол олгох шаардлагатай байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here