Нүүр хуудас Эдийн засаг Хөгжлийн тусламжийн тухай харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа

Хөгжлийн тусламжийн тухай харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа

205
0
Хөгжлийн тусламжийн тухай харилцан ойлголцлын бичигт гарын үсэг
Хөгжлийн тусламжийн тухай харилцан ойлголцлын бичигт гарын үсэг
11 дүгээр сарын 25-ны Баасан гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Жон Лангтри нар Засгийн газар хоорондын Хөгжлийн тусламжийн харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг нь Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийн зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох  юм.

Хөгжлийн хамтын ажиллагааг тодорхойлсон анхны Харилцан ойлголцлын санамж бичгийг 1993 онд үзэглэж Монгол улс Австралийн Хөгжлийн албан ёсны тусламжийг авах болсон байна.   “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Австралийн тусламжийн хөтөлбөрийн Монгол улсад үзүүлсэн нөлөө, тэр дундаа хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр их  байлаа. Санамж бичгийг ийнхүү шинэчлэн зурснаар манай хоёр орны харилцаа улам гүнзгийрч байна гэж ойлгож болно. 2017 онд Австрали Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаагын зэрэгцээ Австрали улс манайд Элчин сайдын яамаа 2015 онд нээснээр манай хоёр орны стратегийн харилцаанд гарч буй томоохон алхам гэж үзэж байна,” хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлжээ.

Харилцан ойлголцлын санамж бичгээс гадна гурван дэд гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээрт Австралийн Улсын Засгийн газрын ын тэтгэлэгт хөтөлбөр, сайн дурын ажилтан, мөн олборлох салбарын хөтөлбөр хэрэгжүүлэхэд мөрдөх нөхцлүүдийг тусгажээ.  “Австрали улс Монгол улсад дэмжлэг үзүүлсээр байх болно.  Хүний нөөцийн хөгжил, Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрөө үргэлжлүүлэх нь хамгийн чухал гэж  үзэж байгаагаа   Элчин сайд Лангтри хэлсэн байна.

1993-2016 оны хооронд Австралийн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд нэлээд олон хөтөлбөр хэрэгжжээ. Жишээ нь боловсрол, олборлох салбарын хөтөлбөрүүд юм. Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрөөр Австралид 440 Монгол хүн сурсан бол олборлох салбарын  хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын удирдлага, менежментийг сайжруулж байна. Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтан хөтөлбөрийн шугамаар 300 орчим Австрали мэргэжилтэн Монголд ирж, ур чадвар, мэдлэг туршлагаа Монголчуудтай хуваалцжээ. Мөн Австрали улс Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, байгаль хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөр санхүүжүүлсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here