Нүүр хуудас Эдийн засаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад 50 гаруй сэтгүүлч оролцов

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад 50 гаруй сэтгүүлч оролцов

112
0
shuuhiin_mergeshsen_setguulch
"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтад 50 гаруй сэтгүүлч оролцов

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.28) эхэллээ.

Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа. Үр дүнгээ өгч байгаа учраас сургалтаа таслалгүй жил бүр явуулж байна. Энэхүү сургалтаар Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч, эрдэмтдийг сэтгүүлч та бүхэнтэй уулзуулах бодлогыг бид барьдаг” гэж онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here