Нүүр хуудас Эдийн засаг Эдийн засгийн өсөлтөөрөө “Их 20”-ийг тэргүүлж буй ТУРК улс

Эдийн засгийн өсөлтөөрөө “Их 20”-ийг тэргүүлж буй ТУРК улс

521
0
Эдийн засгийн өсөлтөөр Турк тэргүүллээ
Эдийн засгийн өсөлтөөрөө “Их 20”-ийг тэргүүлж буй нь ТУРК улс юм. Тодруулбал Бүгд найрамдах Туркийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2017 оны байдлаар 7.4 хувьд хүрсэн нь “Их 20”, Европын Холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж өсөлтөөс ч өндөр байгаа юм байна.

Өнгөрсөн оны эхний хоёр улиралд Турк улсын эдийн засгийн өсөлт тус бүр 5.4 хувьд хүрсэн бол гуравдугаар улиралд 11.3 хувь, дөрөвдүгээр улиралд 7.3 хувийн өсөлттэй гарсан байна.

Ийнхүү жилийн дундаж өсөлтөөрөө “Их 20”-ийн бүлгийн орнуудыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд Ирланд улс 7.8 хувийн эдийн засгийн өсөлтөөрөө Европод тэргүүлж, хоёрдугаарт Турк, гуравдугаарт долоон хувийн өсөлттэй Румын улс оржээ.

Харин Германы өсөлт 2.2, Францынх 1.8, Их Британийнх 1.7 хувьтай гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here