Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа аж. Энэ талаарх Монголбанкны ерөнийлөгчийн тушаал гарч, өнгөрөгч оны аравдугаар сарын 25-нд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан билээ.
Өнгөрөгч сард гэхэд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон, энэ сарын эхний байдлаар 259 зээлдэгчдэд нийт 14.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгоод байгаа аж.