Нүүр хуудас Эдийн засаг Үнэт цаасны арилжааны нийт дүн…

Үнэт цаасны арилжааны нийт дүн…

186
0
Үнэт цаасны арилжааны нийт дүн...
Үнэт цаасны арилжааны нийт дүн...
Үнэт цаасны арилжааны нийт дүн дөрөв дахин өсжээ
Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн сонирхол, идэвхи сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгдэж, үнэт цаасны арилжааны үнийн дүнд эзлэх хувь өнгөрсөн оныхоос ихээхэн өслөө. Арилжааны нийт дүн 2016 онд 300 сая гаруй төгрөг байсан бол 2017 онд дөрөв дахин өсөж, 1.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Үүнд, 2016 онд 8.3 сая төгрөг байсан гадаадын иргэн болон аж ахуй нэгжийн арилжаанд оролцсон дүн 2017 онд 34.8 сая болж, нийт арилжааны 4.06 хувийг эзэлж байгаа бол дотоодын аж ахуй нэгжийн арилжааны дүн 2016 оны 312.4 сая төгрөгөөс 2017 онд 657.6 саяд хүрч хоёр дахин, иргэдийн арилжааны дүн 27.9 сая төгрөгөөс 167.7 сая төгрөг болж зургаа дахин өсжээ. Зөвхөн дотоодын иргэдийн арилжааны дүн нийт арилжааны 19.5 хувийг бүрдүүлсэн байна.

Өнгөрөгч 2017 онд Хороо хоёр компанид шинээр хувьцаагаа нийтэд санал болгон худалдах, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа эхлүүлэх, мөн нэг компанид өрийн хэрэгсэл шинээр гаргах зөвшөөрлүүдийг олгож, үнэт цаас гаргагч нар болон үйлчилгээ үзүүлэгч нартай нягт хамтран ажилласнаар бүх арилжаа амжилттай болж, хэд дахин давсан биелэлттэйгээр хэрэгжив. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдээд зогсохгүй шинээр үнэт цаас гаргасан компаниуд үйлдвэрлэл, үйлчилгээний харьцангуй шинэлэг, орчин үеийн чиглэл, засаглал, онцлогтой байсан нь арилжаанд оролцох олон нийтийн идэвхид илэрхий нөлөөлсөн байна. Түүнчлэн Хорооноос хөрөнгийн зах зээлийн хөгжлийн зохих шаардлагыг хангаж өрсөлдөөн бий болгох, хөрөнгө оруулагчдад сонголт олгох, арилжааны үйлчилгээний шинэлэг хэв маягийг нэвтрүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаа эрхлэх анхны хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг эхлүүлсний зэрэгцээ Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржид спот болон үүсмэл хэрэгслийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, анхны форвард арилжааг эхлүүлэв.

Үнэт цаасны арилжааны нийт дүн дөрөв дахин өсжээ

Энэ мэт хөрөнгийн зах зээлд гаргасан эерэг үр дүнгүүд үнэт цаасны арилжааны идэвхи сэргэж, иргэдийн оролцоо нэмэгдэхэд нөлөөлсний дээр эдийн засгийн өсөлт дээшилж, харьцангуй тогтворжиж буй нь дотоодын бизнесийн салбарт сэргэлт авчирч, биржийн арилжааны дүнд сайн нөлөө үзүүлсэн бол үнэлгээ, зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэл гэх мэт үзүүлэлтийг дээшлүүлж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолд түлхэц үзүүлсэн байна. Мөн, хадгаламжийн хүүнд татвар ноогдуулах болсон нь иргэдийг ЗГҮЦ зэрэг үнэт цаасны арилжаанд оролцох бас нэгэн хөшүүрэг болж буй юм.

Үүний зэрэгцээ олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх талаар төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэдийг зах зээлийн тухай болон санхүүгийн мэдээллээр хангахад ихээхэн анхаарал хандуулах болсон нь хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here