Нүүр хуудас Эдийн засаг Өнөөдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиож байна

512
0
delhiin ger buliin odor
Өнөөдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиож байна
~“Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиож байна~

Жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг одоогоос 24 жилийн тэртээгээс “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон билээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар тавдугаар сарын 15-ныг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталж байжээ. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл байдаг. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Монгол Улсын хувьд энэхүү өдрийг 2005 оноос эхлэн 13 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Энэ жил манай улс уг өдрийн хүрээнд жанжин Сүхбаатар танхимд “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв /СЗСҮТ/ нь уг өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “Хамтдаа хайрлая-2018” өдөрлөг /XIII зуун аялал/-ийг өнөөдөр зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here