“Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг Монголын Үнэт Цаас арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан СЗХ, МХБ болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг “Монголын хөрөнгийн зах зээлийн чадамжийг бэхжүүлэх” төслийн багтай хамтран 2016он 10сар 26өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр олон тулгуурт санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэх, хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, системийн эрсдлийг бууруулах чиглэлээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна гэсэн асуудал дээр санал нэгдсэн юм.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд оролцогч 400н мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн оролцож, олон улсын туршлагынг сонсон.
Тулгамдсан асуудал боломжит гарцуудыг хэлэлцэж тодорхой санал, шийдлүүд нэгтгэн УИХ болон засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл өгсөн юм.
Зөвлөмж “Хөрөнгө оруулалтыг дэмжих”, “Үнэт цаасны зах зээл дээр бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд тус бүрдээ 7 болон 12 заалтуудыг тусгасан байна.
Энэхүү шийдлүүд болоод саналуудыг УИХ болон ЗГ-ын ажлын төлөвлөгөөнд оруулж хэрэгжүүлэхийн тулд үнэт цаасны зах зээлийн бүх оролцогч талууд хамтран ажиллах болно гэдгээ мөн үеэр мэдэгдлээ.