Монголын хөрөнгийн бирж, Монголын залуучуудын холбоо /МЗХ/-той хамтран залуу бизнес эрхлэгчдэд /Startup Business/ зориулан Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах талаар мэдлэг мэдээлэл өгөх “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ сэдэвт сургалт, семинарыг 2017 оны 1 дүгээр сарын 26-ний 14.00 цагаас МЗХ-ын байранд зохион байгуулна. Тус арга хэмжээгээр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, компанийн өсөлт, хөгжилд шаарддаг санхүүжилтийг өндөр хүүтэй, богино хугацаат арилжааны зээлээс гадна үнэт цаас гаргаж, олон нийтэд санал болгох замаар урт хугацаат санхүүжилт татах шинэ боломжуудыг танилцуулах юм.