Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан ХААН банктай хамтран гадаад болон дотоод худалдаа эрхлэгч, банкны харилцагч байгууллагуудад худалдааны санхүүжилтийн цогц мэдээллийг хүргэх, тэдгээрийг ашиглан санхүүжилтийн өртөг багатай, боломжит арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар зөвлөмж өгөх зорилгоор “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт сургалт семинарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү семинарыг Монгол улс, Япон улстай байгуулсан Эдийн Засгийн Түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хоорондох худалдааг банкаар дамжуулан санхүүжүүлэх боломжийн талаар зөвлөмж өгөх, импортын аккредитив, худалдааны санхүүжилтийн бусад хэрэгслийн талаархи мэдээлэл болон худалдаа хийх үед гарч болох эрсдлээс хамгаалах, санхүүгийн оновчтой шийдлийг ашиглах зөвлөмж өгөх зорилгоор зохион байгуулж байна.
Та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт
Байршил: Монголын Үндэсний Худалдаа Аж, Үйлдвэрийн Танхимын 507 тоот
Бүртгэл: Экспортыг Дэмжин Хөгжүүлэх Газар