2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “I”, “II” ангилалд бүртгэлтэй 7 хувьцаат компанийн 10,400 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 12,680,170.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 2 хувьцаат компанийн хувьцаа өсч, 4 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Монгол шуудан” компани хамгийн өндөр буюу 4.51-иар өссөн бол “Таван толгой” 3.73%-иар тус тус өслөө.
Энэ өдөр “MSE ALL” индекс 846.32 нэгж болж 0.04%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,442,943,360,717.00 төгрөг боллоо.