НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хуралдаан эдийн засаг нийгмийг 2017 хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц болон 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 сард авч хэрэгжүүлсэн тусгай төлөвлөгөөний биелэлт, НИТХ-ын дотоод зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн чиглэлээр ирэх онд нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд 8825 ортой 50 цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай сувиллын цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээс гадна 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилгын ажил эхэлсэн 1335 хүүхдийн хүчин чадалтай 7 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах бол 18690 суудалтай 30 сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, АХБ-ын дэмжлэгтэйгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх бол Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн барилга, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Чингэлтэй салбарын барилга, Хан-Уул дүүргийн Туул тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.