Нүүр хуудас Эдийн засаг 27 хувьцаат компанийн 27,348 ширхэг хувьцаа арилжигджээ

27 хувьцаат компанийн 27,348 ширхэг хувьцаа арилжигджээ

137
0

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 27,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 8 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 8 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Увс чацаргана” компани хамгийн өндөр буюу 14.82-иар өссөн бол “Женко тур бюро” 9.15%, “Монинжбар” 6.18%-иар тус тус өслөө. Мөн 2,398 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 252,805,088.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 828.04 нэгж болж 0.12%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,427,609,993,432.00 төгрөг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here