2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 36,886 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 11,793,844.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт” компани хамгийн өндөр буюу 9.76-иар өссөн бол “Монгойн гол” 8.77%, “Талх чихэр” 6.45%-иар тус тус өслөө.
Энэ өдөр “MSE ALL” индекс 847.14 нэгж болж 0.18%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,441,160,805,295.00 төгрөг боллоо.