Нүүр хуудас Эдийн засаг 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэсэн худал мэдээлэл цацагджээ

50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэсэн худал мэдээлэл цацагджээ

877
0

Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган  төгрөгийн  тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж  байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохын албан ёсоор мэдэгдэж байна.  Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасанаар Монголбанк нь Төв банк (Монголбанк) –ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу  шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргадаг.

Иймд иргэд та бүхнийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here