2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 33 хувьцаат компанийн 130,094 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцаа өсч, 9 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Дархан хүнс” компани хамгийн өндөр буюу 14.98-иар өссөн бол “Хорин хоёрдугаар бааз” 13.64%, “Төмрийн завод” 12.78%-иар тус тус өслөө. Мөн 7,457 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 800,984,959.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “MSE ALL” индекс 827.75 нэгж болж 0.29%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,427,642,626,264.00 төгрөг боллоо.