Visa блокчейнд суурилсан иргэний мэдээлэл бүхий дижитал системийг 2019 оны эхний улиралд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.
Тодруулбал Хилийн чанд руу өөр хоорондоо хийх төлбөр тооцоог уг блокчейнд суурилсан дижитал ID систем дээр үндэслэн хийх боломж бүрдэх юм.
Visa B2B Connect нэртэй уг систем нь санхүүгийн институциудад хил дамнасан төлбөр тооцоог аюулгүй гүйцэтгэхэд нь туслах юм. Энэхүү систем нь нууцлалтай бизнесийн мэдээлэл болох банкны данс, түүний мэдээлэл зэргийг хадгалахын зэрэгцээ платформ дээр хийгдэх гүйлгээ шилжүүлэгт ашиглагдана.
Visa-гийн нэвтрүүлж буй уг дижитал ID системийн програм хангамжийн тал дээр алдарт IBM корпораци ажилласан байна. Мөн 1200 гаруй санхүүгийн байгууллагад үйлчилгээ үзүүлдэг Bottomline Technologies нэртэй санхүүгийн технологийн компани нь B2B Connect систем дээр Visa-тай хамтран ажилласан байна.