Нүүр хуудас Эрүүл мэнд Алим идэж, лимоны шүүс, давстай ус ууж биен дэх хорт бодисоо гадагшлуулаарай.

Алим идэж, лимоны шүүс, давстай ус ууж биен дэх хорт бодисоо гадагшлуулаарай.

420
0

Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн сайхан болох хэрэгтэй. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна. Алимны цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьж болдог. Энэ аргыг мах их иддэг хүмүүс жилд хоёр удаа хэрэглэж болох бөгөөд хавар, намрын улиралд цэвэрлэх нь тохиромжтой. Хэрэв маханд хэт их дурладаггүй бол жилдээ нэг удаа цэвэрлэхэд хангалттай гэж үздэг байна. Хэдэн өдөр дэглэм барьж байхаас шалтгаалан дэглэм дууссаны дараагийн өдрийг амралтын өдөр байхаар зохицуулаарай. Учир нь тэр өдөр цэвэрлэгээ буюу угаалгыг хийдэг учир гэртээ бүтэн өдөр хэвтэж өнжих шаардлагатай. Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ нэг литр усыг бага багаар ууна. Ядаж 500 грамм ус ууж заншаарай. Шүдээ угаахгүйгээр шууд өлөн элгэн дээрээ усаа ууна. Энэ нь урд өдрийн идсэн хоолны үлдэгдлийг гаргадаг. Хүйтэн бүлээн ус ууна. Усаа уучихаад өглөөний 3 ширхэг алимаа иднэ. Алимаа хазаж идэх хэцүү байвал чанаад компот хийгээд идэж болно шүү. Мэдээж дангаар нь хазаад идэхэд амны хөндийг цэвэрлэж өгөх сайн талтай. Өдөр нь дахиад 3 ширхэг алим иднэ. Энэ хооронд алимны 100 хувийн цэвэр жүүс ууна. Ер нь өдрийн туршид 9 ширхэг алим, 2 литр цэвэр жүүс ууна гэж тооцоолох хэрэгтэй. Жүүсээ бага багаар өдрийн туршид ууна. Хэрэв таны даралт багаддаг бол өтгөн байхуу цайг бага зэргийн чихэр хийгээд халуунаар нь ууж болно. Орой 3 ширхэг алимаа иднэ. Ингэхдээ 19:00 цагаас алим, жүүс аль алиныг нь бүү хэтрүүлээрэй. 19:00 цагаас хойш таны ходоод амрах ёстой. Ингэж идэхэд огт өлсөхгүй бөгөөд заавал 9 ширхэг алимаа дуустал идэх ёстой. Гурван өдөр энэ цэвэрлэгээг хийж байгаа бол 3 дахь өдрийн орой, 5 өдөр барьж байгаа бол 5 дахь өдрийн орой буюу хамгийн сүүлийн өдрийн орой юу хийх вэ. Үүнийг хийхийн тулд та цөсөө эход харуулсан байх шаардлагатай. Цөсний чулуутай бол энэхүү угаалгыг хийж болохгүй. Харин алимаа идэж болно. Эхогоор цөсний чулуугүй нь тодорхой болсон бол сүүлийн өдрийн орой 150 грамм лимоны шүүс /4 ширхэг лимоныг шахаж гаргана/, 150 грамм оливын тостой миксердээд хамраа чимхэж байгаад амтыг нь мэдрэхгүй ууна. Дараа нь халуун бүлээн бигнүүр бэлдээд баруун тийш хараад баруун хөлөө нугалж хэвтээд бигнүүрээ хавирганыхаа орчимд дороо тавина. 10 минут орчим хэвтэхэд үйлчилгээ нь мэдэгдэнэ. Өглөө нь 06 цагт босох учир эрт унтаарай. Ингээд маргааш өглөө нь босоод бүлээн усанд бага зэрэг давсыг үлбэгэр болтол нь хийгээд шууд уугаарай. Гэдэс чинь хэчнээн цүдийсэн ч тэвчээд уугаарай. Энэ нь цэвэрлэгээ хийж байгаа хэрэг. 3-4 литр усны дараа усаараа гүйлгэдэг гэж ярьдаг. Зарим бохирдол багатай хүн 2 литр орчмыг ууж гүйлгэсний дараа бүрэн цэвэрлэгддэг тохиолдол бий. Ингээд хамгийн сүүлд бараг усаараа гүйлгэсний дараа цэвэрлэгээ дууссан гэсэн үг. Шууд мах идэж болохгүй. Сүүтэй будаа, бантан гэх мэт хөнгөн хоолыг 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here