Нүүр хуудас Эрүүл мэнд Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

221
0
bayanhongor_aimag
Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо.

~Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно~

Энэхүү эмнэлгийг байгуулснаар хүүхдийн орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасахаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд саадгүй болох давуу талтай хэмээн Эрүүл мэндийн Сайд онцоллоо.

50 ортой хүүхдийн эмнэлгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here