Нүүр хуудас Эрүүл мэнд Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тушаал гарсан.

Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тушаал гарсан.

192
0

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдлагууд баяр наадмын үеэр хэрхэн ажиллах болон иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө. Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарсан. Уг тушаалаар 2017 оны 7-р сарын 10-ны 20:00 цагаас  7-р сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана. Мөн 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, ажиллана.  2017 оны 7-р сарын 11-нээс  7-р сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана. Үүний зэрэгцээ дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ. Иймд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд мөн 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна. 

Улсын хэмжээнд гэмтлийн тусламж, үйлчилгээг хэт их ачаалалтай үзүүлдэг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг ердөө 450 ортой юм. Тэгвэл тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 520 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар гурван хувийн эмнэлэг болон Цэргийн  төв эмнэлэгт харъяаллын дагуу өвчтөнүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхээр болжээ.
Үүнд  Сонгинохайрхан дүүргийн өвчтнүүдийг “Мөнгөн гүүр” болон “Монгол Хьюндай” эмнэлэгт хүлээн авах бол Хан-Уул дүүргийн иргэдийг “Гранд мед” эмнэлэгт, Баянзүрх дүүргийн иргэдийг Цэргийн госпиталд 7 сарын 05-наас эхлэн хүлээн авах юм байна. Ингэснээр “Гэмтлийн эмнэлгийн ачаалал буурч, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээ улам сайжирах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here