Нүүр хуудас Эрүүл мэнд Бэлгийн замын халдарт өвчний тархалт газар авчээ

Бэлгийн замын халдарт өвчний тархалт газар авчээ

585
0
Бэлгийн замын халдарт өвчний тархалт газар авчээ
Бэлгийн замын халдварт өвчний тархалт жил бүр нэмэгдэж эрүүл мэндийн салбарынхны хувьд тулгамдсан асуудал болж байна.
Гэвч иргэд оношлуулж эмчлүүлэхгүй байсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрсээр байгаа юм. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тус өвчлөл нь хувь хүний бэлгийн сахилга баттай холбоотой учраас иргэн бүр эрүүл мэнддээ санаа тавьж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол орж байх, амьдралын зөв дадал зуршилтай байх нь бэлгийн энэ төрлийн өвчлөлийн нэмэгдэх эрсдэлийг бууруулж, ирээдүй хойч үедээ авч үлдэнэ.

Орхон аймгийн БОЭТ-ийн бэлгийн замын халдварт өвчин судлалын кабинетад 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 2463 хүн үйлчлүүлснээс 80 нь бэлгийн замын халдварт өвчтэй гэдэг нь тогтоогджээ.

Тэдгээрийн 30 нь тэмбүүтэй хэмээн оношлогдсон бөгөөд 14 нь жирэмсэн эхчүүд аж. Мөн дээрх 80 иргэнээс 9 нь нь заг хүйтэн өвчтэй нь тогтоогджээ. Насаар нь авч үзвэл 15-44 насныхан бэлгийн замаар халдварлах өвчлөлд өртөмтгий байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус аймгийн хэмжээнд тэмбүүтэй жирэмсэн эх 13-аар, тэмбүү өвчнөөр өвчлөх тохиолдолд 29-өөр нэмэгджээ. Дээрх тоо мэдээллүүд нь зөвхөн Орхон аймаг дахь БОЭТ-ийн бэлгийн замын халдварт өвчин судлалын кабинетаар үйлчлүүлж байгаа иргэдээс гарсан дүн юм.

Мөн Эрдэнэт хотод нөхөн үржихүйн чиглэлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмэгтэйчүүдийн эмнэлэг нь энэ төрлийн тайлан мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газарт огт өгдөггүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Тиймээс хувийн хэвшлийн нөхөн үржихүйн эмнэлгүүдэд дүрмийг дагаж мөрдүүлэх нь орон нутаг, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болж байгаа юм.

Учир нь бэлгийн замын халдварт өвчин нь урьдчилан сэргийлж болох өвчин ч энэ өвчний тархац мэдээлэл дутмаг байдгаас иргэд хэнэггүй хандаж, мөн замбараагүй бэлгийн амьдралд хэвшсэнээр энэ өвчинд өртсөөр байна.

Бэлгийн замын халдварт өвчин нь урьдчилан сэргийлж болдог өвчин.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here