Нүүр хуудас Эрүүл мэнд Зэс металл нь хордлого тайлж биеийг цэвэршүүлэх үйлчилгээтэй.

Зэс металл нь хордлого тайлж биеийг цэвэршүүлэх үйлчилгээтэй.

919
0

Монголчуудын эрт дээр үеэс хүн ардаа эмчлэн ирсэн зэс  бүтээгдэхүүн нь ямар ч харшил муу хор нөлөөгүй эмчилгээний маш чухал арга юм. Зэс нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй зүйлийн нэг бөгөөд хордлого тайлж биеийг цэвэршүүлэх үйлчилгээтэй. Зэс нь хүний биед төмрийн элементийг шингээх үйлчилгээг дээшлүүлдэг. Яс цусан судал болон арьсны хэвийн ажиллагааг хамгаалдаг. Биеийн эсэргүүцэх чадварыг мөн биеийн өсөлтийг сайжруулж, биеэс хорыг ялгаруулдаг. Нүүрний арьсыг чангаруулдаг. Унасан үсийг сэргээж, үс ургалтыг түргэсгэдэг. Цус, дотор гэдэс, ходоодыг цэвэршүүлдэг. Цус, дотор гэдэс, ходоодыг цэвэршүүлдэг. Шүдийг бэхжүүлж, биеийн ядаргааг тайлж эрч хүч өгдөг. Зэсэн бугуйвч нь үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл хувирахад зэсний өнгө хувирдаг. Баруун гартаа зүүснээр хүний муу энергийг авахгүй гэж үздэг. Ялангуяа хүүхдэд зэс бугуйвч зүүснээр дархлааг сайжруулж хоолой өвдөх, шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг. Биеийн өсөлт бойжилтыг сайжруулдаг.  Толгойн элдэв өвчин болсон нойр хулжилтыг зогсооход зэс үсний даруулга буюу нимгэн хавтгай зэсийг хэрэглэдэг. Толгойн орой бамбалзах өвчлөлийг эмчилдэг. Зэс нь төв мэдрэлийн системийг тайвшруулж байнга цовоо сэргэлэн байлгаж чаддаг сайн эм юм.  Зэс аяганд тогтмол хоол ундаа идэж хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцаа буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулаад өглөө 5-7 цагийн хооронд 30 хоног тогтмол уухад ямар ч дотор эрхтний өвчлөлийг нэн даруй Зэс эмчилгээ хийхийн тул урьдаар зэсээ гал дээр улайсгаж дараа нь хөргөж зүлгүүр цаасаар зүлгэж цэвэрлэнэ. Эсвэл хэдэн цаг хоолны давстай усанд буцалгана. Зэсийг өвчтэй хэсэгт, эсвэл зүү тавьдаг цэгийн орчим наадаг. Нэг удаад 6 цагаас 2 хоногийн хугацаанд курстээ 3-20 хоног наана. Зэсийг хэдэн цагаар сольж нааж болно.
Наасан газрын арьсыг бүлээн усаар угаах хэрэгтэй. Арьс цочирдсон бол зөөлрүүлэгч тос хэрэглэ. Зэсийг авахдаа түүнийг хэр зэрэг татаж байгааг анхаар. Хэрэв зэс нь татаагүй, зэсний өнгө хувираагүй бол эмчилгээ үр дүн муутай байна гэсэн үг. Заримдаа өөр газар сул наалдсан байдаг. Энэ нь зэсийн ион дутаж байна, нааж болох юм гэсэн үг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here