Гадаа хүйтэн жавар тасхийж, эрт бүрэнхий болоод байхаар дулаахан гэр орондоо хоргодох нь жаргал болжээ. Өглөө бүр эрүүл саруул, сайхан амарсан, толгойны өвчингүй сэрэхийг мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Бүх л өдрийн турш хуримтлуулсан ядаргаа маргааш өглөө нь илэрч гардаг. Үүний тулд та дэрээ зөв сонгох хэрэгтэй. Дэр сонгох нь тийм ч хялбар ажил биш шүү. Дэр нь толгой, хүзүү, нурууны ясыг тодорхой түвшинд барих үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс дэр хэр хатуу, ямар хэлбэр хэмжээтэй зэрэг нь чухал үүрэгтэй юм.
Тааламжтай сайхан ор дэр унтах нойрыг бүүвээлнэ гэдэг. Өндөр дэртэй унтах нь тиим ч таатай зүйл биш аж, өндөр дэр нь хүзүүг хөшөөж нойронд муугаар нөлөөлөхөөс гадна хүзүү гоёотох байдал илэрдэг. Гэхдээ дэр дэндүү зөөлөн бол хотойж,тав тухтай амархад сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна элбэг сайхан унтлагын хувцас өмсвөл сайхан амарч чадна. Дэрний хэлбэр нь дөрвөлжин, гурвалжин, дугуй гээд янз бүр л байж болно. Хамгийн түгээмэл нь дөрвөлжин хэлбэртэй дэр байдаг. Ийм дэр хүзүү, толгой болон мөрийг унтаж байх зуурт зөв байрлалд барьж өгдөг онцлогтой. Тухайн дэрийг ямар даавуу материалаар хийсэн эсэх нь хамгаас чухал. Дэрний стандарт 40 см байх бөгөөд 80 х 80 хэмжээтэй байхаар тооцогддог. Дэр хэдий чинээ том байна төдий чинээ эвтэйхэн байдаг хэдий ч заавал том дэр сонгох албагүй бөгөөд мөрний өргөнтэй өндөр нь таарч байх ёстой. Орчин үед дэрийг дүүргэх зүйл олон байдаг болжээ. Гэхдээ аль нь таньд ашигтай вэ гэдгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм. Хамгийн сонгодог нь өд эсвэл сөдөн дэр юм. Ийм дүүргэгч нь дулаанаа хадгалж чийг даах чадвартай байдаг. Хямдхан дүүргэгч бол хөвөн. Энэ нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой төдийгүй илүү ат тухтай байдаг. Гэвч өрөө тасалгааны чийгшилт хэт өндөр байх юм бол ийм төрлийн дүүргэгч аажмаар хэрэггүй болж эхлэнэ. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн сонгох дуртай бол хонины ноос хамгийн тохиромжтой. Ийм дэр эвтэйхэн төдийгүй эмчилгээний зориулалттай,аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай байдаг.