Нүүр хуудас Эрүүл мэнд ЗӨВЛӨГӨӨ: Энэ амралтаар гэрийнхээ энергиэ цэвэрлэх үү?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ амралтаар гэрийнхээ энергиэ цэвэрлэх үү?

181
0

Хүйтний улирал хуучин зүйлсийг цэвэрлэж, шинэ мэдрэмжийг авчрахад яг тохирсон цаг. Мэдээж эмх замбараагүй байдлыг цэгцэлж, орчноо сийрэг болгохоос эхэлнэ. Дараа нь цаг хугацааны эрхэнд үүссэн энергийг арилгах явдал. Энийг хийсэн тохиолдолд, таны эргэн тойрны орчин өөрийн эрхгүй чөлөөтэй, цэвэрхэн болж, өрөөнд гэрэл нэмнэ. Харин дараа нь Фенг Шүйн арга барилыг хэрэгжүүлэх л үлдлээ.

Сөрөг энерги нь сөрөг бодол, сэтгэл санаа, үйл явдал болон стрессээс болж таны эргэн тойронд үүсдэг. Таны гэр аяга угаагч резинтэй адил. Гэрт чинь юу тохиолдоно, түүний энерги хана, тавилга, хивс, тааз болон бусад эд хогшлуудад шингэнэ. Тэр тусмаа эдгээр энерги булан тохой болон хаалттай харанхуй хэсгүүдэд шингэх нь элбэг.

Хэзээ Орчны Цэвэрлэгээ Хийх Вэ?

Дараах тохиолдлуудад цэвэрлэвэл зохимжтой:

– Гэрийн эмх замбараагүй байдлыг цэвэрлэсний дараа

– Хэрүүл маргааны дараа

– Шинэ гэрт нүүж орсны дараа

– Хамтран амьдрагч тань гэрээс нүүж гарвал

– Салалт болбол

– Өвчин эсвэл хүн нас барсаны дараа

– Эртний эдлэл, эсвэл хүний хэрэглэсэн зүйл худалдаж авбал

– Шинэ төсөл эсвэл ямар нэг зүйлийн эхлэлийн өмнө шинэ энерги мэдрэхийг хүссэн үед

– Фенг Шүйн аргыг хэрэглэж эхлэхийн өмнө

Орчныг Хэрхэн Ариутгаж Цэвэрлэх вэ?

Гэр, эсвэл оффисийн орчныг хэрхэн цэвэрлэх талаар энгийн аргууд:

– Орчныг султгаж цэвэрлэнэ гэсэн хүчтэй бодлыг дотроо тээж цэвэрлэгээг эхлүүл. Ингэвэл эрүүл энерги үүснэ.

– Зандан модны хүж. эсвэл арц асааж, өрөө болгоны сөрөг энергийг арилга. (Энэтхэг, Япон эсвэл Хятадын хүжний энерги нь илүү хүчтэй байдаг.) Булан тохой, шүүгээ болон харанхуй өрөөнд нар зөв тойруулж уугиулна. Ариулж, уугиулж байх үедээ “бүх сөрөг энерги, бодол болон сэтгэл санааг ариусгаж өгсөнд баярлалаа” хэмээн хэлнэ.

– Ариутгал, цэвэрлэгээ хийсний дараа Зүүн зүгт байрлах цонх болон хаалгыг нээж, шинэ энергийг нэвтрүүлнэ.

– Хичээл зүтгэл гаргасны төлөө зориулж лаа асаана. Хүслээ чангаас чанга хэл. Тухайлбал, “Эргэн тойрны хайр, энэрэл болон эрүүл энергид туйлын талархаж байна” хэмээн хэлж ч болно.

-Таны эргэн тойрны орчныг хүрээлэн гайхалтай цагаан гэрэл асаж байна хэмээн төсөөл. Гэр, эсвэл оффисоо тэртээд орших, гялалзах од мэт төсөөлж, эерэг энергийг гэртээ бий болго.

Бүх зүйлд сэтгэл санаа хамааралтай. Ариутгалыг хийсний дараа та сэтгэл санаагаар өөдрөг бай. Гэрт байгаа сөрөг энерги арилж, таатай энерги бүрдсэнд бүрэн итгэлтэй бай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here