Нүүр хуудас Эрүүл мэнд Их бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИН гардууллаа

Их бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИН гардууллаа

624
0
turgen-tuslamjiin-mashin-01
Их бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИН гардууллаа

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр /2019-01-18/ ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 эрүүл мэндийн байгууллагад 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэж өглөө.

Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв,
  • Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр нэг,
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурвыг хүлээлгэн өгч байна.

Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here