Нүүр хуудас Эрүүл мэнд Налайх дүүрэгт “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургалт боллоо

Налайх дүүрэгт “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургалт боллоо

804
0
amnii hondiin eruul mend
Налайх дүүрэгт "Амны хөндийн эрүүл мэнд"-ийн сургалт боллоо
~Налайх дүүрэгт “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургалт боллоо~

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг нийслэлийн Налайх дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын таван сургуулийн бага ангийн 100 багш нарын дунд зохион байгууллаа.

Тус сургалт нь ЕБС-ийн бага ангийн багш нараар дамжуулан хүүхэд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч нарын хооронд уулзалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн энэ өдөр “Тайвань улсын шүдний эмч нарын холбоо”-ноос хүрэлцэн ирсэн найман эмчийн баг бүрэлдэхүүнтэй баг нийт 400 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here