Нүүр хуудас Эрүүл мэнд Нимбэг,сармисыг хэрэглэснээр артерийн судсыг цэвэрлэн, цусны эргэлтийг сайжруулдаг.

Нимбэг,сармисыг хэрэглэснээр артерийн судсыг цэвэрлэн, цусны эргэлтийг сайжруулдаг.

612
0

 Нимбэг, сармисыг хамтад нь эмчилгээний зориулалтаар хэрэглэх үед цусан дахь холестриний хэмжээ буурч, артерийн судсыг цэвэрлэн, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг байна. Цусан дахь холестриний хэмжээ нэмэгдэхэд артерийн судас бөглөрч, яваандаа зүрхний өвчин, зүрхний шигдээсийг бий болгодог. Судасны бөглөрөл, зүрхний өвчнийг эмийн аргаар эдгээж болох ч байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр, илүү хялбар аргаар үр дүнтэй эмчилж болох юм. Мөн та бүхэн өдөр тутмын хоол хүнсэндээ нимбэг, сармисыг хэрэглэж заншвал хэзээ ч зүрх судасны өвчнөөр шаналахгүй.  Зүрхний судсыг цэвэрлэх коктейлийг хэрхэн хийж хэрэглэх нь:

1 аяга сармисны шүүс- 5 хумс сармис

1 аяга нимбэгний шүүс- Тал нимбэг

3 цайны халбага алимны цуу

1 аяга цагаан гааны шүүс- 20 гр цагаан гаа

Сармисны шүүсийг бэлтгэхдээ, 5 хумс сармисыг арилгаж, нунтаглаад (сармис бутлагч, үрэгч байж болно), 1 аяга халуун усанд хийж, 10-15 минут хандална. Нимбэгний шүүсийг бэлтгэхдээ мөн тал нимбэгийг шахаж, дээрээс нь халуун ус хийнэ. 20 грамм цагаан гааг хэрчиж, 1 аяга халуун усанд хийж, 1 цагийн турш хандлана. Дээрх 4 орцыг тогоонд хийж, 30 минутын турш зөөлөн гал дээр буцалгаж хөргөөд, 5 халбага зөгийн бал нэмнэ. Уг коктейлийг та шилэн саванд хийж, хөргөгчиндөө хадгалаад өглөө бүр, өлөн элгэн дээрээ нэг хоолны халбагаар ууна.  Мөн  6 ширхэг нимбэг ,30 хумс сармисыг хальсалж, хэрчээд, 1 аяга бүлээн усны хамт холигчинд хийж, холино. Үүнийг тогоонд хийж, 2 литр ус нэмээд 10 минут зөөлөн гал дээр буцалгана. Энэхүү коктейлийг хөргөөд, шилэн саванд хийж, хөргөгчинд хадгалаад өдрийн хоолны дараа 50 мл-ийг ууж хэрэглэнэ. 3 долоо хоног нь нэг курс эмчилгээ болох бөгөөд 7 хоног амарсны дараа дахин ууж болно. Ингэж хэрэглэснээр зүрх судасны өвчнийг анагаана.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here