Нүүр хуудас Эрүүл мэнд Ногоон технологийг хүргэх зорилготой…

Ногоон технологийг хүргэх зорилготой…

281
0
Ногоон технологийг хүргэх зорилготой...
Ногоон технологийг хүргэх зорилготой...
Ногоон технологийг хүргэх зорилготой “Ногоон сан” ТББ байгуулагдана
Нийслэл хотод үйл ажиллагаа тогтмол явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэдэг “Улаанбаатар худалдааны танхим”-ын гишүүд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, энэ ажлын хүрээнд “Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулах саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд өчигдөр танилцууллаа.

Уг сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм.

“Ногоон сан” нь танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулна.

Санг байгуулах үндэслэл нь агаар, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүрэхэд оршиж байна. Энэ талаараа Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах” жилийн хүрээнд ийнхүү бизнесийнхэн агаар, орчны бохирдлыг бууруулахад Нийслэлийн удирдлагын багтай хамтран ажиллахаар болов.

Улаанбаатар худалдааны танхим нь 2015 онд байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнесийн уулзалт”-ыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зорилгоор тус танхим нь дэргэдээ хараат бус “Арбитр” байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулга, Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here