Нүүр хуудас Эрүүл мэнд Нямбаатар сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэллээ.

Нямбаатар сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэллээ.

262
0

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан Нямбаатар сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэлж байна. Тэрбээр өөрийн сонгогдсон тойргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх үүднээс уг төслийг эхлүүлсэн бөгөөд 9 сарын 18-нд Толгойт бүсийн хүүхдүүдийг эмчлэхээр 65-р сургууль дээр эхний үзлэг, эмчилгээний кабинетээ нээлээ.

Төсөлд 65, 9-р сургууль болон 80, 84, 91, 226-р цэцэрлэгүүдийн хүүхдүүдийг хамруулна. 2020 оныг хүртэл 3 үе шаттай хэрэгжих уг төсөлд нийт 8000 орчим хүүхэд хамрагдаж, шүдний үзлэгт орж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэх юм.

“Аз дентал” шүдний эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн дараагийн кабинет 11 сард ханын материал орчмын хүүхдүүдийг эмчлэхээр 9-р сургуульд нээлтээ хийнэ. Ингэснээр тус сургуулийн ойролцоох цэцэрлэгүүдийн хүүхдүүд ч мөн хамрагдах боломжтой болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here